2024/11/23

Польш улсын Гадаад хэргийн сайд З.Рау манай улсад энэ сарын 4-6-ны өдрүүдэд айлчилна

info@inder.mn
2022/06/03

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау 2022 оны зургаадугаар  сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн тэргүүн нарт бараалхана.

Уулзалтын үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Энэ удаагийн айлчлал нь польшийн талаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хийж буй хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд В.Чимошевич 2004 онд Монгол Улсад анх айлчилж байсан юм. 

 

Эх сурвалж: ГХЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна