2024/04/26

Б.Баасанцогт нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлов

info@inder.mn
2022/06/16

Б.Баасанцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3, 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий дөрвөн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн 11:00 цагт товлогдсон юм.

Уг хуралдаан эхэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт зарим өмгөөлөгчдөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11 дэх заалтад заасан үндэслэлээр даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан.

Шүүгчийн татгалзлыг хуульд зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар ийнхүү хойшлуулав.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна