2024/04/19

Германы инфляц 1973 оноос хойших дээд түвшинд хүрчээ

info@inder.mn
2022/06/20

Европын хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-д инфляц 5-р сард 7.9% хүрчээ. Энэ нь 1970-аад оны нефтийн хямралаас хойших буюу сүүлийн 49 жилийн дээд түвшин юм.

 

Ийнхүү үнийн өсөлт эрчимжихэд түлш шатахууны үнэ голлон нөлөөлсөн байна. Бүтээгдэхүүнээр нь задлаад харвал түлш шатахууны бүлэг нийт 38.3%, үүнээс газрын тосны бүтээгдэхүүн хамгийн өндөр буюу 63.5%, хүнсний үнэ 11.1% өссөн байна. Түүхий эд материалын үнэ өссөнөөр бөөний үнэ 23 орчим хувиар өссөнийг мөн дурджээ.

 

Евро бүсийн орнуудад инфляцын түвшин төв банкных нь 2%-ийн зорилтоос 4 дахин өндөр байгаа. Үүнээс үүдэж Европын төв банк бодлогын хүүгээ өсгөх дохиог зах зээлд өгөөд байна. Мөн тус төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард инфляцыг хязгаарлах зорилтоо хэрэгжүүлэхэд тууштай ажиллана гэдгээ өнгөрсөн 7 хоногт болсон хэвлэлийн хурлаараа мэдэгдээд байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна