2022/07/03

Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлана

info@inder.mn
2022/06/21

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны  гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн.

Тэгвэл Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан өнөө шөнө буюу 2022 оны зургадугаар сарын 21-ний 00:00 цагаас зургадугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Махатма Гандигийн түр зам хүртэл асфальт бетон хучилтын ажлыг хийхээр тус хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Харин хойд эгнээ буюу Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм. Иймд иргэд,  жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна