2022/08/15

Г.Занданшатар: Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулна

info@inder.mn
2022/06/28

УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эдгээр нь зөвхөн үндэслэл, шаардлага гэдгийг тодотгоод  иргэн та, бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд саналаа өгч, ардчилсан Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ гэдгийг онцоллоо.

Тэрбээр, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь парламентын засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, шүүх засаглалыг сайжруулах, Ерөнхийлөгчийн институтийн тухай зүйл, заалтыг шинэчлэх зэрэг асуудалтай холбоотой байсныг тодотгоод энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг олон улсын хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулах, хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хөгжлийн олон төвтэй улс болох, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг гүйцээхэд чиглэсэн гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна