2022/08/15

Төрийн албан хаагчдын нийгэм, эдийн засгийн байдалд анхаарахыг Ерөнхий сайдаас хүсэв

info@inder.mn
2022/06/28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хамт Завхан аймгийн иргэдтэй уулзаж байна.

Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, үүнээс үүдсэн хүндрэлүүдийн талаар танилцуулж “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр үүнийг хэрхэн даван туулах боломж байгаа талаар танилцууллаа. Түүнчлэн авилга, хүнд сурталтай хэрхэн тэмцэх, ҮХНӨ хийх хэрэгцээ шаардлагын талаар ярилцлаа.

Иргэдийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд 12 жилийн дараа Завхан нутагт ирсэнд, 12 жил хүлээгдсэн Улиастай-Тосонцэнгэлийн чиглэлийн зам ашиглалтад орсонд талархаж байгаагаа илэрхийлээд Шинэ сэргэлтийн бодлого, шударга бусын эсрэг хийж буй Засгийн газрын тэмцлийг дэмжиж байна гэлээ. Харин цаашид төрийн албан хаагчдын нийгэм, эдийн засгийн байдалд анхаарлаа хандуулах, Завхан аймагт хийхээр төлөвлөсөн томоохон төслүүдийг дэмжих, барилгын материалын үнэ ханш өссөнтэй холбоотой барилгын компаниудад үүссэн асуудлыг шийдвэрлэх, бензин шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах, дулааны цахилгаан станцтай болох зэрэг асуудлуудыг хөндлөө. Уулзалт үргэлжилж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна