2024/03/29

Байгаль орчны бохирдлыг бууруулахад эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана

info@inder.mn
2022/07/01

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэр дэх ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтээлч хамтын ажиллагаа өргөжих юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоог хангах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой болж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд

  • Улаанбаатар хотын агаар дахь микро элементийн судалгаа хийх
  • Хөрсний бохирдлыг бууруулах судалгаа хийх
  • Автомашинаас ялгарах агаарын бохирдлыг органик шингээгч ашиглан тодорхойлох
  • Суурьшлын бүсэд үүсдэг халиануудын үүсэл, тархалт, сөрөг нөлөөг тодорхойлох
  • Халиаг ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд ашиглах үндэслэл боловсруулах
  • Хамтын ажиллагаагаар бий болсон үр дүнг хэлэлцэх хурал зохион байгуулах зэрэг ажлууд багтсан байна.

НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна