2024/04/24

Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ

info@inder.mn
2022/08/11

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг асуудал бол шинэ хотуудыг барих. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр хот төлөвлөлт хийж, Хөшигийн хөндийд суурин бий болгох асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Хамгийн сүүлд 40 жилийн өмнө шинэ хот барьж байсан. Өнөөдөр бид Хөшигийн хөндийн суурингийн асуудлыг цогцоор нь авч үзсэн. Төвлөрлийг сааруулахын тулд төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх асуудлыг энэ оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тогтоол албажин батлагдлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна