2024/03/29

Их мастер А.Энхтуулд Францын шигшээ багт тоглох санал иржээ

info@inder.mn
2022/08/11

Их мастер А.Энхтуулд Филидор-Мулхаус мэргэжлийн шатрын клубээс Франц улсын өмнөөс тоглох урилга ирсэн байна.

Тодруулбал Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг Филидор-Мулхаус шатрын клубээс Франц улсын нэрийн өмнөөс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал иржээ. Энэхүү урилгыг 44 дэх шатрын олимпид оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээжээ.

Хэрвээ саналыг зөвшөөрсөн тохиолдолд ирэх аравдугаар сард Австри улсад зохиогдох "Европыэ цом"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс Филидор-Мулхаус клубыг төлөөлөн оролцох шаардлагатайг урьсан тал мэдүүлсэн байна.

Их мастер А.Энхтуулын энэ жил гаргасан амжилтын үр дүнг үндэслэхээс гадна, Энэтхэг улсын Ченнай хотноо зохиогдсон Дэлхийн шатрын 44 дэх олимпиадад 1-р ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, топ 20-д багтсан амжилтыг нь харгалзаж, энэхүү саналыг хүргүүллээ хэмээн Францын талаас онцолжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна