2024/04/20

Усны түвшин 5-10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна

info@inder.mn
2022/08/12

   Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Зэлтэр, Улз, Онги, Хэрлэн зэрэг голуудын Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 22 см даван үерлэж байна.

  Маргааш буюу 13-нд Ус судлалын Онги-Арвайхээр харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна.

Мөн маргааш баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж:  НОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна