2024/11/23

Дэлхийн хоёрдугаар дайнд Японыг ялсны ойн өдрийг тохиолдуулан Ким, Путин нар захидал солилцжээ

info@inder.mn
2022/08/15

 Солонгосын хойгийг Японы колоничлолоос чөлөөлсний ойн өдрийг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар баярын захидал солилцсон тухай Пёньяны төв хэвлэл өнөөдөр мэдээлжээ.

Японы эзэнт гүрний захиргаанд 35 жил байсны эцэст Солонгосын хойг 1945 оны наймдугаар сарын 15-ны өдөр чөлөөлөгдөж байсан юм.

Хоёр улсын нягт хамтын ажиллагаа аль алиных нь ашиг сонирхолд нийцэж байгаа, цаашлаад Солонгосын хойгийн төдийгүй нийт Зүүн Хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг Путин захидалдаа илэрхийлснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлжээ.

Ким Жон Уны бичсэн хариу захидалд “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр улсын стратегийн болон тактикийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрснийг цохон тэмдэглээд дайсагнагч хүчний өдөөн хатгалга, аюул заналыг няцаах үйлсэд нэгдмэл ашиг сонирхолтой байгааг” илэрхийлсэн байна.

Дайсагнагч хүчин гэсэн нэр томьёоны цаана Умард Солонгосын суртал нэвтрүүлэг АНУ тэргүүтэй холбоотнуудыг хамруулдаг.

Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш ОХУ, Умард Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжих төлөвтэй байна.

Тухайлбал Оросын дэмжлэгтэй Украинаас салан тусгаарласан Луганск, Донецкийн Бүгд Найрамдах Улс гэгчийг Умард Солонгосын засгийн газар өнгөрсөн сард хүлээн зөвшөөрсөн юм.

Мөн дээрх бүс нутгуудыг сэргээн босгох үйлсэд туслуулахаар ажилчин илгээх асуудал яригдаж байв.

Үүний хариуд Украины засгийн газар Пёньянаас дипломат харилцаагаа тасалсан юм.

Энэ сарын эхээр Оросын төв телевизээр Пёньяны дэглэм Украины фронтод 100,000 сайн дурынхан илгээх санал тавьсан тухай бас мэдээлж байв.

Эх сурвалж: Reuters

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна