2024/04/19

М.Нандин-Эрдэнэ өсвөр үеийн ДАШТ-нээс "Хүрэл медаль" хүртлээ

info@inder.mn
2022/08/26


"Сараево-2022" жүдо бөхийн Өсвөр үеийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" өчигдөр эхэлсэн билээ.

 "Босни Герцеговин"-д манай улсаас 16 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнд М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг "Вазари" үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсов. 

М.Нандин-Эрдэнэ нь Токиогийн олимпийн наадмыг дэнсэлсэн, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь хэмээн Монголын Жудо бөхийн холбооноос мэдэгдлээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна