Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакын гэргий Росмах Мансор өчигдөр авлигын хэргээр 10 жилийн хорих ял сонсжээ.
Долоо хоногийн өмнө түүний нөхөр Нажиб улсынхаа баялгийн сангийн хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр 12 жилийн хорих ял сонссон юм.
Мансорын хувьд Малайзын Саравак мужийн нутагт нарны цахилгаан станц байгуулах $279 саяын өртөгтэй төслийн хэрэгжүүлэгчийг шалгаруулахдаа авлига авсанд буруутгагджээ.
Тэрбээр хорих ялаас гадна 970 сая ринггитийн ($216 сая) торгуулиар шийтгүүлсэн байна.
Мансорыг гэмт хэрэг үйлдэх үед Нажиб ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
70 настай тэргүүн хатагтай асан тансаг хэрэглээгээрээ Малайзад алдартай нэгэн юм. 2018 онд Малайзын эрх баригч нам сонгуульд ялагдсанаар Нажибын гэр бүлтэй холбоотой авлига, албан тушаалын хэргүүд ил болж эхэлжээ.
Нажибын хувьдаа завшсан баялгийн сангийн хөрөнгийн мөрөөр шалгахад нийт $275 саяын дүнтэй бэлэн мөнгө, үнэт эдлэл, тансаг брэндийн цүнх, цаг зэрэг бараа хувийн эзэмшлээс нь илэрч байсан юм. Эдгээрийн дотор Мансорт худалдаж авсан $27 саяын үнэтэй ховор ягаан алмааз чулуун хүзүүний зүүлт байжээ.
Эх сурвалж: Associated Press
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна