Тайланд улс эдийн засгаа тэтгэх бодлогын хүрээнд өндөр орлоготой гадаадын мэргэжилтнүүдэд таатай боломж олгож эхэлжээ.
Өчигдрөөс буюу Пүрэв гарагаас эхлэн гадаадын нарийн мэргэжлийнхэн, өндөр орлоготой хувь хүмүүс Тайландад оршин суух 10 жилийн визийг онлайнаар авах боломжтой болсон байна.
Тус улс ирэх таван жилийн хугацаанд хөрөнгө мөнгөтэй, ур чадвартай нэг сая гадаадын иргэнийг татах зорилт тавьсныг ерөнхий сайдын зөвлөх Чайотид Кридакон өчигдөр Бангкок хотод болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ.
Саяхан Сингапур, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд үүнтэй ижил төстэй арга хэмжээнүүдийг зарласан юм.
Шинэ визийн бодлого нь жил бүр Тайландын эдийн засагт нэг их наяд батын ($27 тэрбум) өгөөжтэй байх тооцоог албаныхан гаргасан байна.
Цахилгаан автомашин, мэдээллийн технологи зэрэг чухал салбарын мэргэжилтнүүдийг нутагтаа урихад илүү анхаарал тавихаа Кридакон мэдэгджээ.
Эх сурвалж: Bloomberg
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна