2024/03/29

Гимнастикчид Ази тивээс хүрэл медаль хүртэв

info@inder.mn
2022/09/05

Тайландын Паттаяа хотод аэробик, гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-5-нд болж байна.

Долоо дахь удаагийн тэмцээний 15-17 насны багийн төрөлд Монгол Улсын баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медаль хүртсэн багийн бүрэлдэхүүнд:

  1. Б.Энхтөгс (Гэйнер клуб)
  2. Ө.Тэмүүжин (Өнөр цогцолбор 82 дугаар сургууль)
  3. У.Хосжаргал (Лайт клуб)
  4. Э.Оюумаа (Лайт клуб)
  5. Б.Саруул (Лайт клуб) нар багтжээ.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр 18-аас дээш насны шигшээ тэмцээн үргэлжлэх юм хэмээн Биеийн Тамир Спортын Улсын Хорооноос мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна