2024/11/23

Оросын иргэдийн Шенгений виз авах хураамж нэмэгдэж, хүлээх хугацаа нь уртсав

info@inder.mn
2022/09/07

Өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны улсуудын гадаад хэргийн сайд нар ОХУ-тай байгуулсан виз хөнгөвчлөх гэрээгээ цуцлахаар санал нэгдсэн билээ. Энэ гэрээ сүүлийн 15 жилийн хугацаанд үйлчилсэн бөгөөд Оросын иргэдийг Европын Холбооны улсуудад аялж, жуулчлахад чухал дэмжлэг болж байжээ.

Тэгвэл Европын Холбооны Комисс өчигдөр Оросын иргэдэд үйлчлэх визийн шинэ нөхцөлийг боловсруулснаа танилцуулжээ.

Уг нөхцөлийн дагуу Шенгений виз авах хураамж 35 еврогоос 80 евро болон нэмэгдэж, хариу хүлээх хугацаа нь 10 хоногоос 45 хоног болон уртассан байна.

Мөн олон удаа нэвтрэх виз авах шалгуур нь өндөрсөж, виз авахад бүрүүлэх материалын тоо нэмэгджээ.

Визийн хураамжийг зөвхөн хүмүүнлэгийн шалтгаанаар хөнгөлөх боломжтой байх гэнэ.

Үүнээс гадна Европын Холбооны улсууд Украины нутаг дэвсгэрт олгогдсон ОХУ-ын паспортыг хүлээн зөвшөөрөхгүй байх санал боловсруулсан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ Европын Холбооны шийдвэр Оросын жуулчдад хүндээр тусч байгааг хүлээн зөвшөөрөөд “үргэлжилсэн утга учиргүй шийдвэрүүдийн нэг” хэмээн шүүмжилж байв.

Харин Европын Холбооны дотоод хэргийн комиссар Илва Иоханссон саяхан хэлэхдээ “Оросууд Европын Холбоонд хялбар нэвтэрдэг байх ёсгүй. Европын Холбоонд аялж жуулчлах нь хүний эрх биш юм” гэжээ.

 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна