2024/04/25

Памирын нуруунд авиралт хийж яваад гацсан уулчинг эсэн мэнд буулгажээ

info@inder.mn
2022/09/13

Памирын нурууны Ленин (7,134м) оргилд авиралт хийж яваад хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан уулчин залууг аврах ажиллагаа амжилттай болж, тэд эсэн мэнд машин хүрэх газарт ирсэн байна.

Тус холбооноос "Одоо Оше хот руу очиж, эмнэлэгт үзлэг хийлгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр байна. Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа" гэв.

Холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин багтсан баг аврах ажиллагааг явуулсан хэмээн Уулчдын Үндэсний Холбооноос мэдээллээ..




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна