2024/04/25

Цахим орчин дахь эрүүл мэндийн чиглэлийн зар сурталчилгаанд хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлжээ

info@inder.mn
2022/09/20

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-аас цахим орчин дахь эрүүл мэндийн чиглэлийн зар сурталчилгаанд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал, цахим орчин дахь эрүүл мэндийн чиглэлийн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсад мөрдөгдөж буй Зар сурталчилгааны тухай хуульд:

“Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно, Эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана, Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно” хэмээн заасан байдаг.

Энэ төрлийн зар сурталчилгаатай холбоотой мэдээллийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 тусгай дугаар холбогдож өгөх боломжтой. 

 

Эх сурвалж: ШӨХТГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна