2024/04/20

"МИАТ ТӨХК" ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ БҮРЭН ТӨЛЛӨӨ

info@inder.mn
5 цаг 59 минутын өмнө

"МИАТ ТӨХК" нь орлого нэмэгдүүлж, зардал бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг 2021-2022 онд авч хэрэгжүүлсний хүрээнд Засгийн газрын гадаад баталгаа бүхий АНУ-ын EXIM банкны санхүүжилтийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулснаас гадна В767-300ER агаарын хөлгийг худалдан авах гүүрэн санхүүжилтийн зорилгоор МУХБ-с авсан зээлийг мөн хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа.

"МИАТ ТӨХК"-ийн хэрэгжүүлж буй үр ашиг нэмэгдүүлэх багц ажлуудаас дурдвал:

• Зардал бууруулах цогц төлөвлөгөөний 66 ажлын хүрээнд сар бүр 800 сая төгрөгийн урсгал шинжтэй хэмнэлт, нийт дүнгээр 8.8 тэрбум төгрөгийн хэмнэлт бий      болгосон

• Засгийн газрын баталгаатай PEFCO банкны B767-300ER JU1021 агаарын хөлгийн зээлийн төлбөрийг 2022 оны 06-р сард урьдчилан төлсөн,

• ОХУ-ын агаарын орон зайд дамжин өнгөрөх олон улсын даатгалд хамрагдсанаар зуны ачаалалтай сар бүр 2 тэрбум төгрөгийн шатахууны зардлыг хэмнэсэн,
• Агаарын хөлгийн шатахууныг худалдан авах үнийг бууруулснаар сард 700 сая төгрөгийн хэмнэлт бий болгосон,
• B737-MAX EI-MNG агаарын хөлгийг Тунис улсад нойтон түрээсээр ашиглуулж байгаа нь ойролцоогоор 4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого үүсгэсэн,
• 2022 оны эхний хагас жилд агаарын хөлгийн засвар үйлчилгээнээс 9.0 тэрбум төгрөг, газрын техник үйлчилгээнээс 7.4 тэрбум төгрөгийн орлого олсон,
• Аялал жуулчлалын хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжих зорилгоор А330-343 агаарын хөлгийг зуны ачаалалтай саруудад Малайз Улсын "Air Asia Berhard" компаниас нойтон түрээсээр түрээслэн авч ашигласнаар Европын чиглэлд тулгамдаад байсан зорчигч эргэлтийг бүрэн хангаж
Франкфуртын чиглэлт 7 хоногт 6 удаа, Истанбулын чиглэлд 7 хоногт 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэж зорчигч тээвэрлэлт 12.5 мянга, ачаа тээвэрлэлт 206.7 тонноор өсч 5.6 сая ам.долларын нэмэлт орлого олсон.
Мөн ачаа тээврийн зориулалттай Боинг 757-200F агаарын хөлгийг дунд хугацааны стратеги зорилтод тусгаж ачаа тээврийн бие даасан бизнес хөгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна