2024/04/27

Төв аймгийн ИТХ-д "Чадахуйн зарчмын хэрэгжилт" сэдвээр хүний нөөцийн аудит хийв

info@inder.mn
2022/09/22

Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын байгууллагад “Чадахуйн зарчмын хэрэгжилт” сэдвээр хүний нөөцийн аудит хийлээ.

Уг ажлын хүрээнд Төрийн бүтээмжийн сэргэлт, төрийн албаны шинэтгэл, хүний нөөцийн менежмент, төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаандаа чадахуйн зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлж, дүгнэлт өглөө.

Аудитын үйл ажиллагаанд ТАЗ-ийн гишүүн С.Цэдэндамба, ТАЗ-ийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга Б.Пүрэвдагва, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга М.Отгонбат болон бусад холбогдох мэргэжилтнүүд ажиллалаа.

ТАЗөвлөл нь 2022 оны 9 дүгээр сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд Төв аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний нутгийн захиргааны байгууллагууд, Эрдэнэ, Сэргэлэн сумдад үргэлжлүүлэн ажиллах юм.









Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна