2024/04/27

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болов

info@inder.mn
2022/09/22

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр энэ есдүгээр сарын 20-ны өдөр Лихтенштейн, Швед улсын Байнгын төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус уулзалтад Гадаад харилцааны сайд оролцов.

Энэхүү уулзалт нь хүний эрх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, дипломат алба дахь эмэгтэйчүүдийн байр суурь, идэвхтэй үйл ажиллагааны талаар санал солилцох зорилгоор жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулдаг албан бус арга хэмжээ юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтын үеэр Канад улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли, Швед улсын Гадаад хэргийн сайд Анн Линдэ, Лихтенштейн улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Доминик Хаслер, Сенегал улсын Гадаад хэргийн сайд Аиссата Талл Салл, Мозамбик улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Алсинда Абреу нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 

Эх сурвалж: ГХЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна