2023/09/22

ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ШАГНАЛЫН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

info@inder.mn
2022/09/30

Аймгийн ИТХ-ын даргын 10 дугаар захирамжаар "Аймгийн ИТХ-ын шагналын журмыг шинэчлэн боловсруулах" ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Энхбат ахлан, гишүүдэд төлөөлөгч Э.Доржсүрэн, Д.Батсуурь, Д.Алтанцэцэг, ИТХ-ын ажлын албаны Зохион байгуулалт, иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Оюунсайхан нар томилогдон ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын 2014 оны 03-р сарын 04-ний өдрийн 7 дугаар Хуралдааны "Аймгийн ИТХ-ын шагналын журмыг шинэчлэн батлах тухай" 04 дүгээр тогтоолоор батлагдсан тус журмыг ажлын хэсгийн гишүүдээс гарсан саналыг тулгуурлан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулж эцсийн найруулгыг хэлэлцлээ.

"Аймгийн ИТХ-ын шагналын журмыг шинэчлэн боловсруулах" ажлын хэсгийн мэдээлэл болон шагналын журамд оруулсан өөрчлөлтийн тухай асуудлыг ИТХ-ын Зөвлөлд танилцуулж, аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна