2022/12/06

“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ, ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТҮҮНИЙ ЭХНИЙ ҮЕ ШАТ “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

info@inder.mn
2022/10/01

 Удирдлагын академиас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн ээлжит сургалтыг Эрүүл мэндийн яам, түүний харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудад зохион байгууллаа.

Сургалтын хугацаанд  оролцогчид цахим болон танхимын хэлбэрээр “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” хоорондын болон зорилго, зорилт хоорондын уялдаа, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний чиглэлийн хичээлүүдийг судласнаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна