ОХУ-ын бүрэлдэхүүнд орсноос нэг хоногийн дараа Донецк мужийн Лиман хотыг бүрэн чөлөөлсөн тухай Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр тэрээр Украины армийн энэ амжилт зөвхөн Лиман хотоор хязгаарлагдахгүй гэж мэдэгджээ.
"Донецк мужийн Лиман хотыг чөлөөлсөн түүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа хамгийн анхаарал татсан мэдээ болж байна. Гэхдээ манай цэргүүдийн амжилт Лиманаар хязгаарлагдахгүй" гэсэн байна. "Украины арми эх орныхоо далбаагаа чөлөөлсөн газар нутгууддаа эргүүлэн залж байна. Харин ОХУ тэнд явуулсан гэх бүх нийтийн санал асуулгыг хэн ч дурсахгүй байна" гэжээ.
"Өдөр бүр, хамгийн багадаа хоёр удаа, өглөө оройдоо би цэргүүдээсээ тайлан авч байгаа. Манай батлан хамгаалах ажиллагааны хүрээнд энэ долоо хоногт дайснаас чөлөөлсөн суурин газруудын жагсаалт хамгийн их хувийг эзэлж байна. Ийм хандлага бий болчихлоо" гэжээ.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна