2024/05/17

Умард Солонгос Японы дээгүүр баллистик пуужин харважээ

info@inder.mn
2022/10/04

Умард Солонгос Японы хойд хэсгийн дээгүүр дундаж тусгалтай баллистик пуужин харважээ. Японы засгийн газар тус улсын Хоккайдо арлын иргэддээ хандан сэрэмжлүүлэг явуулж, зарим галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна. 

Пуужинг Умард Солонгосын зүүн эрэг орчмоос тавьсан бөгөөд Японы дээгүүр хөөрч, Номхон далайд унасан гэж үзэж байна. Япон улс одоогоор ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа аж. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний ерөнхий штабаас дундын зайн тусгалтай пуужинг Жаган мужаас харвасан гэж үзэж байна. Умард Солонгос энэ мужид хэд хэдэн удаагийн туршилт хийсэн байна. 

Японы Засгийн газрын төлөөлөгч Хироказү Мацүно Умард Солонгос нэг бус удаа баллистик пуужин хөөргөж байгаа нь дэлхий нийт болон Япон улсад аюул заналхийлж, ноцтой асуудал үүсгэж байна гэв. 

Ерөнхий сайд Фүмио Кишида Умард Солонгосыг зэрлэг балмад үйлдэл гаргалаа хэмээж, Засгийн газар тус мэдээллийн мөрөөр үргэлжлүүлэн шалгалт хийж, дүн шинжилгээ хийх болно гэжээ.

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна