2025/07/05

Хүүхдийг орхиж явсан автобусны жолоочийн цалинг 30 хувиар бууруулжээ

info@inder.mn
5 цаг 40 минутын өмнө

Автобусанд суухаар гүйж байгаа хүүхдийг жолооч орхин явж буй бичлэг өнөөдөр нийгмийн сүлжээгээр цацагдлаа. Уг үйл явдал хэзээ болсон, жолоочид ямар хариуцлага тооцсон талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тус үйл явдал 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Компанийн зүгээс хүүхдийн эмчилгээний зардалд мөнгө олгосон байна.

Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа" гэж мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна