2022/12/06

МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗАЙН 80 ХУВЬ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

info@inder.mn
2022/10/06

Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Олон улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэллээ.

Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/10 тушаалын дагуу агаарын зайд ашиглагдах агаарын замуудаа шинэчлэснээр

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Хавсралт-15-ын шаардлагын дагуу дээд, доод агаарын замуудыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болж байна.


Уламжлалт 94 агаарын замаас тогтмол ашиглалтгүй замуудыг халж, үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын замыг тогтоож байна. Мөн үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас агаарын хаалга чиглэлтэй чиг шулуун 6 замыг тогтоож, нийт 16 RNAV5 ангиллын агаарын замтай болсноор агаарын тээвэрлэгч нарт илүү олон аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болгосон.

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтуудыг шинэчилж, 6 секторын 2 нь болох Алтай, Баян сектор процедур удирдлага үзүүлдэг байсныг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, “Баян” секторыг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад шилжүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна