2024/11/23

Зеленский: ОХУ цөмийн цохилт өгөхөөс өмнө НАТО урьдчилан сэргийлэх цохилт өгөх ёстой

info@inder.mn
2022/10/07

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський аравдугаар сарын 6-ны өдөр Австралийн шинжилгээний төвд видео мэдэгдэл хийхдээ Орос цөмийн зэвсэг хэрэглэхээс өмнө НАТО урьдчилан сэргийлэх цохилт өгөх ёстой  гэжээ. Тус мэдэгдлийг хийхдээ цөмийн цохилт өгөх эсвэл энгийн зэвсэг ашиглах эсэхийг тодорхой хэлээгүй байна. 

НАТО чухам юу хийх ёстой талаар түүнээс асуухад Зеленський хариулаагүй ч Оросыг цөмийн зэвсэг хэрэглэсний дараа биш хэрэглэхээс өмнө урьдчилан сэргийлэх цохилт өгөх шаардлагатай гэжээ. Харин Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров Украин цөмийн зэвсэг хэрэглэхийг уриалаагүй гэдгийг онцолсон байна. 

Зеленськийн мэдэгдлийн дараа оросууд бухимдлаа илэрхийлсэн байна. Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Зеленськийн мэдэгдэлд дэлхий нийт, ялангуяа АНУ, Их Британи, Европын холбооны улс орнууд анхаарлаа хандуулах ёстой. Учир нь "тэр аймшигт үр дагавар авчрах дэлхийн дайнд уриалж байна" гэжээ. Мөн тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова Зеленськийг "дэлхий ертөнцийг устгах мангас" хэмээн нэрлэсэн байна. 

Харин Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Михаил Подоляк Зеленський урьдчилан сэргийлэхийн тулд цөмийн зэвсэг ашиглахыг уриалаагүй гэжээ.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна