2022/12/06

“Эрүүл мэндийн технологи-2022" үзэсгэлэн гурван өдөр үргэлжилнэ

info@inder.mn
2022/10/07

“Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэн 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн  нийгэмлэг”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо” болон “Мишээл экспо” ХХК -тай хамтран  2022 оны 10 дугаар сарын 07-09 -ны өдрүүдэд “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулж байна.  

 

Үзэсгэлэнгийн үеэр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоо бүрдэх юм.  

Энэ жилийн үзэсгэлэнд Төрийн болон хувийн хэвшлийн 12 эмнэлэг,  Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, эм ханган нийлүүлэгч 41 байгууллага,  Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч 13 байгууллага, БНСУ-ын 8 байгууллага тус тус оролцож,  ард иргэддээ үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр болон онцгой бүтээгдэхүүндээ 10-30% хүртэл хямдрал үзүүлэх юм.  Мөн үзэсгэлэнг цахим (виртуал) хэлбэрээр зохион байгуулж, дээрх байгууллагуудын дэвшилтэд техник, технологи, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна