Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх зөвлөл Украин улсад санхүүгийн яаралтай тусламж үзүүлэхээр шийдэж, энэ удаад 1.3 тэрбум ам.доллар олгожээ.
“Оросын цэргүүд Украин руу довтолж эхэлснээс хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч хүмүүнлэгийн болон эдийн засгийн нөхцөл байдал дотоодын болон гадаадын нөөцөөсөө яаралтай санхүүжилт авах шаардлагатай хэмжээнд байсаар байна” гэж тус сангийн мэдэгдэлд дурдсан байна.
ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд "Одоогийн туйлын хүнд нөхцөлд санхүүгийн тогтвортой байдлыг хангалттай хадгалж чадсан Украины эрх баригчдыг үнэлэх хэрэгтэй" гэжээ.
Өнөөдрийн байдлаар Украины төсвийн хэрэгцээний бараг тал хувийг гадаадаас үзүүлж буй санхүүгийн тусламжаар хангаж байна.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна