Хагас зуун хүрэхгүй хугацаанд ядуу буурай орноос дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон Хятад улсын хувьд дараагийн таван жилийн төлөвлөгөөнд хамгийн тааруу нөхцөл байдалтайгаар орж байна. Учир нь тус улсад хэд хэдэн хямрал нэг дор дүрэлзэж буй бөгөөд тэдгээр нь бүгд 69 настай Ши Жиньпиний үед бий болжээ. Тэрээр дэлхий дахинд Хятадын нөлөөг бэхжүүлэн, хөгжиж буй орныг хөгжингүй болгохын төлөө өөрчлөлт шинэчлэлтүүдийг эхлүүлсэн. Мөн 10 жилийн хугацаанд гартаа бүхий л эрх мэдлийг төвлөрүүлж чаджээ.
Энэ хугацаанд олон бэрхшээлтэй тулгарч байв. Хятад барууныхантай муудалцаж, эдийн засаг нь удаашрав. Ковидын хөл хорио, тэг бодлого нь иргэдийн дургүйцэлтэй тулгарсан. Гэвч Ши Жиньпин бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байгаа гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрээр эдгээр асуудлыг шийдэх ч төлөвлөгөөнөөсөө ухрахгүй гэжээ.
Ням гарагт тэрээр хоёр цаг үргэлжилсэн "богино" хэмжээний /өмнө нь 3 цаг гаруйн хугацаанд илтгэл тавьж байв/ илтгэл тавихдаа чиг шугамаа өөрчлөхгүй гэжээ. Тэрээр үндсэн таван чиглэл урьдын хэвээр үлдэнэ гэв. Үүнд:
Гэвч эдгээр зорилгыг гүйцэлдүүлэх мөнгө Хятадад улам бүр багассаар байгаа аж. 10 жилийн өмнө Ши Жиньпинийг төрийн эрхэнд ирж байх үед Хятад улс хамгийн хүчтэй улс байв. 2010 онд Японыг ардаа орхиж, дэлхийн хоёр дахь эдийн засаг болж, 12 жилийн дотор буюу 2008 оны эдийн засгийн хямралаас ковидын цар тахал хүртэл үндэсний баялгаа хоёр дахин нэмэгдүүлж чаджээ.
Гэвч Ши Жиньпинийг удирдаж байх хугацаанд эдийн засгийн өсөлт 6-8 хувь болтлоо удааширсан байна. Энэ жил коммунист нам 5.5 хувийн өсөлттэй байна гэсэн даруухан зорилт тавьсан бол эдийн засагчид 3-3.5 хувиас хэтрэхгүй гэж үзэж буй. Гэхдээ энэ хурдаар явахад л ирэх 10 жилийн хугацаанд Хятадыг Америкийг гүйцнэ гэж үзэж байна.
Тус улсад гурав дахь жилдээ үргэлжилж буй ковидоос үүдэлтэй хөл хорио, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, залуучуудын ажилгүйдэл болон "Нэг гэр бүл-Нэг хүүхэд" бодлогоос үүдэлтэй хүн амын хөгшрөлт, улс төр, эдийн засгийн гадаад орчны нөлөөлөл, дайн дажин, Тайваньтай холбоотой барууны улс орнуудтай үүссэн таагүй харилцаа зэрэг олон асуудалтай нүүр тулгарч буй. Цаашид улс орныг хэрхэн чиглүүлэх талаарх эдгээр асуултад хариулт өгөх таван жил Ши Жиньпиний өмнө үлдээд байна гэж ВВС мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна