2024/04/19

Эрүүл мэндийн салбар 200 гаруй үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулжээ

info@inder.mn
2022/11/24

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд салбар дундын болон аж ахуйн нэгж, иргэдийн оролцооны шинэ хандлагыг бий болгох, эрүүл мэндийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцад дэвшил гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор НЗДТГ, НЭМГ хамтран зохион байгуулсан “Ub healthe care week” үзэсгэлэн гурван өдөр болсон.

Тус үзэсгэлэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, Мэдээлэл технологийн компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн цахим шилжилт, шинэ технологи, менежментийг танилцуулж туршлага солилцсон юм.

Мөн 2017 оноос эхлэн “Сайн туршлага” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил нийт 200 гаруй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулснаас 33 сайн туршлагыг танилцуулсан юм.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна