2024/04/19

Зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацжээ

info@inder.mn
2022/11/28

Нийслэлд арваннэгдүгээр сарын 27-ны 10:00 цагаас цас орж эхэлж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбоотойгоор цас цэвэрлэгээнд зам, талбайн цэвэрлэгээний 18 байгууллагын 1063 үйлчлэгч тусгай зориулалтын 151 машин техниктэй ажилласан байна. Улмаар авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын 173.5 тонн бодис, 190 тонн давс цацах ажлыг арваннэгдүгээр сарын 28-ны 05:00 цаг хүртэл өдөр, шөнийн ээлжээр хийж гүйцэтгэжээ.Мөн аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх үүрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 2836 аж ахуйн нэгж байгууллага 194,394 ам метр талбайн цэвэрлэгээг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэвэрлэгээнд гарсан 2836 аж ахуйн нэгж нь үүний 16 хувь юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна