2024/03/28

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ 59 ХОРШООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

info@inder.mn
2022/11/30

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2022 онд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг түүхийн эдийн хоршооны дарга нарт Биржийн байнгын бус гишүүн-Хоршоо, итгэмжлэгдсэн агуулах, биржийн арилжаанд хэрхэн оролцох болон түүний давуу талын талаар мэдээлэл өгч, шат дараатай сургалтыг зохион байгууллаа. 

Энэ онд Хөдөө аж ахуйн биржээс нийт 16 аймагт 659 оролцогч, 125 хоршоонд сургалт зохион байгуулсан бөгөөд 59 хоршоог биржийн байнгын бус гишүүнээр бүртгэн гэрээ байгуулж, биржийн итгэмжлэгдсэн агуулахын шалгуурыг хангасан 24 агуулахтай итгэмжлэлийн гэрээ байгуулан ажилласан байна. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна