2024/03/29

Ц.Мэндсайханд "II Богд Лувсандамбийдонмэ"-ийн нэрэмжит шагнал гардууллаа

info@inder.mn
2022/11/30

Төв аймгийн ИТХ-ын 2022 оны 10-р сарын 10-ны өдрийн 09 дугаар тогтоолоор баталсан уг шагналыг Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Цэдэвийн Мэндсайханд Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдааны үеэр гардууллаа.

Ц.Мэндсайхан нь аймгийн ИТХ-ын дарга, Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, хяналт тавих, нийгмийн салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах, Төв аймагт буддын шашин, соёлыг хөгжүүлэх, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, аймгийн ИТХ-ын “Үндэсний соён гэгээрүүлэгч, шашин соёлын нэрт зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч II Богд Лувсандамбийдонмэ”-н нэрэмжит шагналаар шагнав.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна