2024/03/29

Мөсөн дээр наалдан амьдаараа тарчилж буй цагаан зээрийг аврахаар ажиллаж байна

info@inder.mn
2022/12/01

 Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар 1000 гаруй цагаан зээр нүүдэллэн иржээ.

 Хээрийн амьтны зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулж, зарим нь мөсөн дээр унаж амьдаараа наалдан тарчилж буй тухай Даланжаргалан Хамгаалалтын захиргааны дарга Т.Ананд-Пүрэв мэдээллээ.

  Тодруулбал, тус сумын Их нартын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид салхи уруудан ирсэн цагаан зээрийн амийг аварч эх байгальд нь хүргэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна.

 Тэрээр "Зэрлэг амьтанд ээлгүй нөхцөл энэ амьтны амийг цаазын тавцанд аваачаад удаж буй. Сумын төвийн урд байх өнжсөн нуурын мөсөн дээр наалдсан цагаан зээрийн заримыг аврахаар ажиллаж байна" гэлээ. 


Эх сурвалж: Их нартын хамгаалалтын захиргаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна