2024/03/29

Г.Занданшатар: Улсын Их Хурлаас баталсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын үүрэг, оролцоо чухал

info@inder.mn
2022/12/04

“Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг (2022.12.02) Төрийн ордонд зохион байгуулагдав.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан.

 

Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, Улсын Их Хурлаас баталсан дээрх бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын үүрэг оролцоо чухал гэдгийг онцоллоо.

  Тэрээр, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тодорхойлсон “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Хот хөдөөгийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” гэсэн 6 дэд бодлогод шинжлэх ухааны оролцоо чухал юм. Мөн бидэнд, шинжлэх ухааны салбарт ямар багтаамж, нөөц, хүчин чадал байгаа, үүнд шинжлэх ухааны салбарынхан хэрхэн оролцох, бид ямар хувь нэмэр оруулах боломжтой, бидэнд ямар гарц шийдэл байгааг тодорхойлох үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж, энэ талаарх санал бодлоо хуваан хэлэлцэж байгаа нь энэхүү арга хэмжээний хамгийн том зорилт, үр дүн байх болно хэмээв.

  Цаашид УИХ шинжлэх ухааны салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухааны салбарын бодлого, шинэчлэлтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж буйгаа хэллээ.

  Мөн бодлого боловсруулагчид, шинжлэх ухааны салбарынхан “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-д шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхны оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

                                       

                                                                                                                         Болор дурангаар шалгав



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна