2024/04/19

Монгол Улс "Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж дууслаа"

info@inder.mn
2022/12/06

 Монгол Улс 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл дээгүүр байсан, эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан.

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.12.06/ сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна хэмээн мэдэгдэв.

 2012 онд олон улсын зах зээлд гаргасан “Чингис” бондын эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкнуудаар дамжуулан

  • хөдөө аж ахуй,
  • хөнгөн үйлдвэр,
  • ноос ноолуурын салбарт зээл олгосон бол
  • 24 хувийг эрчим хүч,
  • хүнд үйлдвэрлэл,
  • барилгын салбарын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд олгосон гэсэн тайлан гарчээ.

 Бусад 63.4 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр

  • төмөр зам,
  • авто зам,
  • инженерийн дэд бүтэц,
  • уул уурхайн олборлолт,
  • хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор зарцуулсан гэж Сангийн яам тайлагналаа.  

Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг бүрэн төлөхөд бэлэн болсныг мэдээллээ.


                                                                                                           Болор дурангаар шалгав



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна