2024/04/25

Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх хайрцаг байршуулжээ

info@inder.mn
2022/12/06

Төв аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон аймгийн цагдаагийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэдээлэх хайрцаг байршуулжээ.

 Мэдээлэх хайрцгийг Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 1,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 ширхэг “Мэдээлэх хайрцаг” хийлгэж, аж ахуй нэгж байгууллага болон нийтийн газар байршуулсан байна.

Энэхүү хайрцгийг байршуулснаар:

  • тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
  • Олон нийтийн хараа хяналт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Үйлдэгдэж буй хүчирхийллийн талаарх мэдээллийг бичгээр хүлээн авах боломжууд бүрдэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна