Говь-Алтайн АН-ын нэр дэвшигч Амгаланбаатар Татагдах нь тодорхой болжээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч санал хураах мөч ойртох тусам өрсөлдөөн ширүүсч байгаа билээ. Гэвч харамсалтай нь зарим нэгэн өрсөлдөгчид хууль бус аргаар тодруулбал сонгогчдийг худалдан авах үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь баримттайгаар илчлэгдэж хууль хяналтын байгууллагуудад шилжиж сонгуулийн хуулинд заасны дагуу нэр татагдах болзошгүй байдалд хүрч эхэлжээ. untitled

Тухайлбал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ардчилсан намын ухуулгын байрны гадна Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Амгаланбаатарын менежер Ц.Эрдэмбилэг, Баян-Уул сумын Ардчилсан намын дарга М.Галбадрах нарын хүмүүс бэлэн мөнгө тарааж сонгогчдын саналыг худалдаж авах хууль бус ажиллагаа явуулж байсныг иргэн хүн үүргээ биелүүлж баримтжуулан хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

 Тус  хэрэг  дүрс бичлэгт буусан бөгөөд энэ сарын 26-ны 16:20 цагийн үед авсан уг бичлэгт дээрх нэр дурдсан хүмүүс автомашин дотор сонгогчдын нэрсийг тулган бэлэн мөнгө тарааж байгааг  буулган авч ээ. .Дүрс бичлэгт буусан бэлэн мөнгө авч байгаа хүн бол тус сумын малчин Хадбаатар аж. Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан уг асуудлыг цагдаагийн байгууллага онцгой нөхцөлдэйгөөр шалгаж буруутайг нь тогтоосон бөгөөд байна.

Мөнгө тарааж сонгогчдийн саналыг худалдан авахаар оролдсон энэ үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.5.16 зэрэг зүйл заалтуудыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд уг хуулийн 131.2, 131.3-т заасны дагуу Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул АН аас нэр дэвшигч О.Амгаланбатарыг  нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, нэр татах хуулийн заалтыг хэрэгжүүлэх юм байна.

үааахрроо

www.inder.mn Болор