2024/04/16

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

info@inder.mn
2023/05/08

2023 оны 5 дугаар сарын 08-наас 2023 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэнд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, 12-ноос дулаарна...

Хур тунадас: 08-нд нутгийн баруун хагаст, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 12-ноос ихэнх нутгаар дулаарна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: 10, 11-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 10-н, 14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 3-8 метр байна.

Агаарын температур: Хугацааны дунд үеэр сэрүүсч шөнөдөө Яармаг сонгины орчмоор 0-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна