Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Засгийн газрын 25 тусгай сан байдгаас 9 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас 2 тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна.
Иймд үлдсэн 13 тусгай сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт дараах байдалтай байна. Үүнд:
БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан
ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан
Харин ирэх 7 хоногт дараах гурван сангийн мэдээллийг нээлттэй байршуулах аж. Үүнд:
БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан
ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна