2024/04/26

Эх үрсийн баярыг тохиолдуулан "Шидэт чулууны эрэлд" жүжиг тоглогдоно

info@inder.mn
2023/05/22

A фильмийн ээлжит уран бүтээл болох “Шидэт чулууны эрэлд” 2 бүлэгт 13 үзэгдэлт хүүхдийн жүжиг 5-р сарын 30, 5-р сарын 31, 6-р сарын 1-ний өдрүүдэд МҮЭСТО-д тоглогдох гэж байна.

A фильм нь 2013 оноос өдийг хүртэл дэлгэцийн уран бүтээл туурвисан ба “Код” “Академи ажиллагаа” “ Бохир ертөнц” “Зүрхэнд туссан нулимс” “Үйлийн үрийн дэн буудал” “Аюухай” зэрэг уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгосон.

Шидэт чулууны эрэлд хүүхдийн жүжгийн зохиолч найруулагчаар Л. Ариунболд, Найруулагчаар Б.Тулга-очир, Продюсер С. Баттүшиг, С. Цэвэлмаа нар ажиллаж байгаа бол гол дүрд Н. Баясаа /МУСТА/, И. Мөрөн, Ш. Даваасамба /СТА/, Э. Мөнхбат / СТА/, Б. Балжинням, Д. Ууганбаяр / МУСТА/, А.Нора, Э. Энхжин, Г.Сумъяагарав, М.Батгэрэл, Д.Баярчимэг нар тоглож байгаа бол Ерөнхий зураачаар Б.Мөнхсүх ажиллажээ.

Энэхүү хүүхдийн жүжгийн тасалбарыг Ticket.mn онлайн захиалга, 1900-1950 үнэгүй хүргэж байгаа юм байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна