2024/04/19

“BU AIR SHOW 2023” шоуг 12 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой

info@inder.mn
2023/05/24

 Монгол улсад Иргэний нисэх үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баяр, Буянт Ухаа олон улсын нисэх буудал үүссэний 66 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын хамгийн том задгай талбайн “BU AIR SHOW 2023” шоу зохион байгуулагдах гэж байна.

 Тавдугаар сарын 26, 27-ны өдөр зохион байгуулагдах “BU AIR SHOW”-ны талаарх мэдээллийг Буянт ухаа олон улсын нисэх буудлын дарга Л. Отгонжаргал, “BU AIR SHOW 2023” шоуны маркетингийн албаны дарга Р. Өгөөмөр, “BU AIR SHOW”-ны продюсер О. Энх-Од, TOGO платформын төслийн менежер И. Нэргүй нар өглөө.

 Тус фестиваль нь Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, Нисэх салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах. Хүүхэд багачуудын мэргэжил сонгох, техник танин мэдэхүйн сэтгэлгээнд хөрөнгө оруулалт хийх, соёл урлагаар дамжуулан залуучуудаа дэмжих зорилготой. 

Задгай талбайн шоу 11 цагаас 24 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 120-ын автобусны буудлаас Буянт Ухаа хүртэл нэг цагийн давтамжтай автобусаар үнэгүй үйлчилнэ.

“BU AIR SHOW 2023” шоуг 12 хүртэлх насны бүх хүүхэд /харгалзах хүнтэй/ үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд Иргэний нисэх нийгмийн хариуцлагын хүрээнд 29 дүгээр тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдийг үнэ төлбөргүй үзүүлж Хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хэмээн Буянт ухаа олон улсын нисэх буудлын дарга Л. Отгонжаргал онцоллоо.

Түүнчлэн төрийн болон төрийн бус маш олон байгууллагуудтай хамтран олон сонирхолтой үзүүлбэрээр үзэгчдэдээ бэлэг барихаар төлөвлөжээ.

 Монголын хамгийн том задгай талбайн шоуг Зам тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, ЭМЯ, түргэн тусламжийн 103, Цагдаагийн ерөнхий газар, ОБЕГ, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран ажиллана. 


Мөн энэ хүрээнд жуулчдад хамгийн их тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэх TOGO платформын нээлтийг хийж, олон нийтэд тус платформыг таниулах юм.

Мөн арга хэмжээний нээлтийн өдөр Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож үзэгч олны мэлмийг мялаахаар болжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна