2024/04/26

ЭБАТ-ын үйл ажиллагаанд мөрдөх бүртгэлийн маягтыг шинэчлэн батлав

info@inder.mn
9 цаг 0 минутын өмнө

Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу дараах бүртгэлийн маягтыг Авлигатай тэмцэх газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар шинэчлэн батлав. Үүнд:

Нэгдүгээр хавсралт: Мэдүүлэг гаргагчийн ... оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуй мэдээний маягт 

Хоёрдугаар хавсралт: Мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн хураангуй мэдээний маягт 

Гуравдугаар хавсралт: Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй мэдээний маягт 

Дөрөвдүгээр хавсралт: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн бүртгэлийн маягт 

Тавдугаар хавсралт: Оффшор бүсэд эзэмшиж байгаа банкны данс, өмчилж байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, байгуулсан хуулийн этгээдийн бүртгэлийн маягт 

Зургаадугаар хавсралт: Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлсэн тухай бүртгэлийн маягт 

Долоодугаар хавсралт: Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд гаргасан мэдэгдэл, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлд гаргасан тайлбар, шийдвэрлэлтийн бүртгэлийн маягт 

Наймдугаар хавсралт: Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан, хугацаа хожимдуулсан албан тушаалтны бүртгэлийн маягт 

Есдүгээр хавсралт: Давхар ажил эрхлэлтийн бүртгэлийн маягт 

Аравдугаар хавсралт: Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан бэлэг, үйлчилгээ, түүнийг авсныг мэдэгдсэн тухай бүртгэлийн маягт 

Дээрх тушаал нь 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих тул ЭБАТ-ууд Та бүхэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана уу.  

Тушаал болон хавсралтуудыг ЭНД ДАРЖ үзнэ үү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна