2024/04/24

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар ес хоног бүх нийтээр амарна

info@inder.mn
2023/06/05

Манай улсад сар шинийн баяр, үндэсний их баяр наадам, шинэ жил, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, хүүхдийн баяр зэргийг "Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хууль"-иар зохицуулдаг.

Тэгвэл "Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хууль"-д 2022 оны зургаадугаар сар 22-ны өдөр өөрчлөлт оруулж, “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ” гэж заажээ. Тодруулбал, Үндэсний баяр наадмаар бүх нийтээр тав хоног амардаг байсан бол өнгөрсөн жил /2022/-ээс эхлэн зургаа хоног амрахаар болсон байна. Сонирхуулахад, энэ жилийн Үндэсний их баяр наадам Даваа гараг /2023.07.10/-т эхэлж байгаа бөгөөд амралтын Бямба, Ням гаргууд ороод нийт ес хоног бүх нийтээр амрах ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна