2024/03/29

ӨНӨӨДӨР: “ICT EXPO 2023” арга хэмжээний талаар мэдээлнэ

info@inder.mn
2023/06/06

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 06-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Сууц өмчлөгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар СБД-ийн 10 дугаар хороо, 100 айлын нийтийн байрны "Гэгээ-9" СӨХ-ноос мэдээлэл хийнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

11:30 цагт: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл өгнө. Утас: 86150069

МОГУЛ ТАУЭР

11:30 цагт:  ШИНЭ намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын баг "5 толгойг авах уу, алдах уу" сэдвээр ярилцлага зохион байгуулна. Утас: 88569093 /"Новотель” зочид буудлын урд талд/

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК

11:30 цагт: Энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд болох “ICT EXPO 2023” арга хэмжээ, зургаадугаар сарын 8-нд болох “ICT Forum Mindgolia 2023” форум, ОУ-н сайд нарын дээд хэмжээний уулзалт, онцлох үйл явдлуудын  талаарх мэдээллийг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас 99103830

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цат: Европ-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим  Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаарх танхимын болон гишүүдийн саналыг хүргэж мэдээлнэ.

12:30 цагт: Хүүхдийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдийн амь нас эрсэдсэн асуудлаар иргэн мэдээлэл өгнө.

КОРПОРЭЙТ ЗОЧИД БУУДАЛ КОНВЕНШН ЦЕНТР

14:00 цагт: Зориг сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтарсан  17 жил хэрэгжүүлсэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хаалтын ажиллагаа болно. Утас: 99109723

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

14:00 цагт: Иргэн О.Шинэбаяр  УЕПГ-т иргэдийн шаардлагыг хүргүүлж, мэдээлэл хийнэ.  Утас: 95069933



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна