2024/03/29

Сураггүй болсон иргэний цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ

info@inder.mn
2023/06/06

Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газар зургаадугаар сарын 2-ны өдрийн 20:00 цагийн орчим 16 настай, эрэгтэй Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 4-ний 07:45 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 1 км урт, 0.3 км өргөн, 15 метрийн гүнтэй хиймэл нуурын эргээс тухайн хүүхдийн гар утас олдсон байна. 

Мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна