2024/06/23

“Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээсээ давж хаагдлаа

info@inder.mn
2023/06/06

"ХасБанк " ХХК нь 2023 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 05-ны өдрүүдэд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулж нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгосны дагуу 2023 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааны захиалга хаагдсан болно.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн хуваарилалтын үйл ажиллагаа нь андеррайтер компаниуд болох “Райнос Инвестмент ҮЦК” ХХК, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК-ийн захиалга хүлээн авсан систем болон МХБ-ийн IPO систем хооронд тулгалт хийх, үнэт цаасны дансгүй болон бүртгэл нь системд баталгаажаагүй байгаа харилцагчдын мэдээлэл бүрдсэний дараа буюу захиалга хаагдсанаас хойш ажлын 2-3 хоногт бүрэн хийгдэж дуусахыг мэдэгдье.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна