2024/06/23

УУХҮЯ: Нүүрсний экспорт гурав дахин өсжээ

info@inder.mn
2023/06/06

Тавдугаар сарын 26-аас зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд нүүрс экспортын 9,083 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,013 AGV тээвэр хийгдсэн байна. Тухайн хугацаанд 1,134.0 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн  үеэс 107 хувь өссөн. Оны эхнээс 24,049.4 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мян.тн-оор буюу 3 дахин өссөн байна.

Харин 384 автомашин, 224 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 630.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 27 автомашин, 1,830 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 2,232.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 130.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 5.67 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 65.9%, зэсийн баяжмал 45.1%, төмөр 26.5%, алт 28.3%, газрын тос 30.6%, цайр 83.6%, хайлуур жонш 84.1% тус тус байна. 

Эх сурвалж: УУХҮЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна